Б.Туяа будааны шүүсээр гоёдог

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Гавьяат жүжигчин Б.Туяа гэхээр л адтай сэргэлэн, алаг нүдтэй жүжигчин эмэгтэй санаанд буудаг. Хошин урлагийн тайзаа түр орхиод найруулагчийн мэргэжил сонгосон тэрбээр өдгөө шинэ уран бүтээлээ базаагаад тун ч сүрхий яваа. Харин жүжигчин эмэгтэйн гоо сайхны нууцыг сонирхсон хэн бүхэнд гавьяат маань “Будааны шүүс” хэмээх хачирхалтай жороо танилцуулдаг ажээ. “Гоо сайхны салоны хувьд, би “Emproni” салоноор үйлчлүүлэх дуртай. Тэндээс арьс арчилгааны бүтээгдэхүүнээ авдаг учраас элдэв асуудалд санаа зоволтгүй. Салоны зүгээс үйлчилгээний төрөл, үнэ төлбөрөөс хамаарч урамшуулал өгдөг болохоор мөнгөнд ч хэмнэлттэй. Харин гоо сайхны бүтээгдэхүүнээ “Face shop”-оос авч байна. Тос, крем, сормуусны будаг нь ямар гоё гээч. Миний арьсанд маш сайн тохирдог юм. Гэрийн нөхцөлд нүүрээ арчлах гэж тэгтлээ зовох хэрэггүй шүү дээ. Янз бүрийн юм нүүрэндээ нялах дургүй ээ, би. Ихэвчлэн будааны шүүсээр арчиж, бигнүүр тавьдаг. Энэ нь арьсанд тэжээл өгч, уян хатан болгох ач холбогдолтой” хэмээн зөвлөсөн гавьяат маань жүжигчин хүүхнүүдэд ч уг жороо сурталчилж явдаг гэсэн шүү.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top