Хоёр гар, хөл, амаараа зэрэг зурж олны нүдийг орой дээр нь гаргаж байсан гоц авьяастан эмэгтэй “Би жаргах ёстой хүн” гэж өөрийгөө тодорхойлдог. Хүндээр өвдсөн, амьдрал нь доройтсон, сэтгэцийн өвчтэй гэх мэт түүний талаар хүмүүс элдвийг ярьдаг ч Л.Өнөрчимэг сэтгэлээр өөдрөг явахыг хичээдэг учраас тоодоггүй гэсэн. Олон жилийн турш нэгэн нууцлаг эрхмийн нууц амраг байсан, өдөрт гурван ч удаа хувцсаа сольж өмсөх дуртай, хөл хүндтэй байхдаа эр нөхрөө зуурдаар алдсан гунигаа одоо хэр нь дурсдаг хэмээн ний нуугүй ярьсан тэрбээр хэдэн жилийн өмнө хүүтэйгээ чацуу шахуу залууд хөл алдан дурласан гэх яриа олны дунд тархсан билээ. Тухайн үед энэ ярианд няцаалт өгөөгүй ч сэтгэлдээ сэм шаналж явсан гэдгээ Л.Өнөрчимэг уудалж “СУИС-ийг дөнгөж төгссөн нэг дуучин залуу өөрийгөө олонд таниулах гэж тийм яриа тараасан юм билээ. Надтай уулзаад нууц амрагийн холбоотой мэтээр олонд ойлгуулья гэж бүр гуйсан гээч. Би зөвшөөрөөгүй боловч тэр залуу аль хэдийнэ хийдгээ хийчихсэн байсан” хэмээн нууцаа дэлгэсэн байна.
Нас тогтож яваа зураач эмэгтэйн олонд танигдсан нэр хүндийг ашиглан “од” болохыг хүссэн тэрхүү дуучин нь Н.Төмөрсүх гэгч залуу байжээ. Түүнтэй ойр дотно харилцаатай, бүр хамт амьдарч байсан гэж ирээд л баруун солгойгүй ярьж явсан “нууц амраг” нь өдгөө гадаадад суралцаж буй гэнэ. “Загалмайлсан эцэг” киноны дууг итали хэл дээр дуулснаар нь энэ дуучинг залуус андахгүй мэддэг аж.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 5 )
Тэр дуучиныг мэднээ ийм балай хүүхэнтэй орооцолдох тэнэг амьтан биш намхаан лаг амбицтай сүрхий чадвартай хоолойтой залуу байдар шүү нэрээр нь дуулсан дуунуудыг нь сонсоорой амжилт
энэ хүнийг харин өмөөрөх сэтгэл төрлөө. ямарч байсан та нарт хэзээ ч заяагдахгүй суу билэгтэй эмэгтэй . ийм ******ор авъяастан ******ор төрдөг юм шүү. түүнээс биш ш****дан биеэ та нарт харуулсаны төлөө од болоод байдаг****************** ****** ичих нүүргүй ****масуудын дэргэд жинхэнэ од чинь энэ хүн. дэлхийд ч байхгүй ******ор авъяастнаараа бахархах хэрэгтэй. энэ хүн бол ш****д****ж байдаг муу муухай юм аа хүмүүст харуулаагүй бурхан илгээсэн ******ор авъяасаараа тодорсон хүн шүү