Мисс Д.Уянгалянхуа хөл хүндтэй ч кинонд тоглох гэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

Сайхан бүсгүйн титмээс илүүтэй “Макс” группийн тэргүүн Д.Ганбаатарын эхнэр гэдгээрээ олны анхаарлыг татдаг мисс Д.Уянгалянхуа дөрөв дэх үрийнхээ зулайг үнэрлэх гэж байгаа. Нөхрийнхөө бизнест туслан, арын албыг нь амжилттай авч яваа хөл хүндтэй мисс маань кинонд тоглохоор болсон гэнэ. Өмнө нь “Овжин охид”, “Өндөглөдөг шарсан тахиа”, “Аянга”, “Өвлийн уянга” зэрэг  дөрвөн ч кинонд тоглоод амжсан тэрбээр шинэ киноныхоо зураг авалтыг тун удахгүй эхлүүлэх аж. Сайхан эхнэрээ кино урлагийн дэлгэцнээ мөнхөлж үлдээх гэсэн Д.Ганбаатар ч энэ ажлыг нь ихэд дэмжиж байгаа сурагтай. Шаггүй жүжиглэх авьяастай гэдгээ өмнөх кинонуудаараа харуулж чадсан мисс Д.Уянгалянхуа энэ удаад ямар төрлийн кинонд тоглох гэж байгаагаа хэсэг хугацаанд нууцлах бодолтой яваа гэнэ. Юутай ч, хөл хүндтэй мисс бүсгүйн төрх дэлгэцэнд мөнхөрч үлдэх нь лавтай боллоо.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu