Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр 12:00 цагт сэтгүүлчдийг Америкийн Нэгдсэн Улсад сургах асуудлаар мэдээлэл хийх гэнэ. “American Council” байгууллагаас зарласан энэхүү хэвлэлийн бага хуралд АНУ-ын элчин сайд консулын хамтаар оролцож, тодорхой мэдээллийг хүргэх юм байна. Сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй, үүрэг хариуцлагыг сайжруулах зорилгоор ийн тус улсад сургах нь ихээхэн ач холбогдолтой зүйл юм гэж төр засгийн удирдлагууд үзсэн. Энэ хүрээнд дурсаад өнгөрөх төдий асуудал бус үр ашигтай ажил хэрэг болгох нь чухал гэдгийг баталж, холбогдох албаны хүмүүст санал тавьж зохион байгуулж эхэлсэн гэнэ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )