Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 31 дүгээр зарлигаар Банзайн Манлайбаатарыг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Доржийн Нямыг Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн, Дамдинсүрэнгийн Оюунбатыг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн, Загдаагийн Болдбаатарыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнийг Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Чадраабалын Батчимэг, Галбадрахын Солонго нарыг Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Мянгаагийн Баясгаланг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн, Сэлэнгийн Батгэрэлийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо. Эдгээр шинээр томилогдсон сум дундын болон дүүргийн ерөнхий шүүгч, шүүгч нарыг 2013 оны 03-р сарын 05-ны өдөр Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Дагва нар хүлээн авч уулзаж, ажлын амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 0 )