Эрчим хүчний яам гаднаас хамааралгүйгээр судалгаа хийнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

Японы ядуурлыг бууруулах сан, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Монгол улсын эрчим хүчний салбарын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх” техникийн туслалцааны төсөл 2011 оны 9 сараас эхлэн хэрэгжиж, дуусах шатандаа явж байна. Энэхүү төслийн гадаадын зөвлөхөөр АХБ-ны шалгаруулсан Бангладешийн ”E-gen consultants” компани, дотоодын зөвлөхөөр “Мон-Энержи  консалт” ХХК ажиллаж байгаа юм.

Техникийн туслалцааны төслийн зорилт нь 2001 онд боловсруулсан Эрчим хүчний мастер төлөвлөгөөг хянан үзэж, 2013-2020 оныг хамарсан цахилгаан ба дулаан хангамжийн мастер төлөвлөгөөг боловсруулах, ЭХЯ-нд цаашид гаднаас хамааралгүйгээр бие даан эрчим хүчний төлөвлөлтийн судалгааг явуулах чадавхийг бэхжүүлэх явдал юм.

Төслийн эхлэлийн болон дунд шатны тайланг ЭХЯ-нд гардуулан, хэд хэдэн удаагийн танилцуулах уулзалт-хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд “Эцсийн тайлангийн төсөл”-ийг энэ оны 3 дугаар сард багтаан дуусгана. Тиймээс төслийн зөвлөх компани, төсөл хэрэгжүүлэх нэгжээс 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдөр ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болон Стратеги, бодлого төлөвлөлт, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга мэргэжилтнүүд, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХК, Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн холбогдох инженерүүдэд  “2020 он хүртэл эрчим хүчний систем, дамжуулах сүлжээг өргөжүүлэх төлөвлөгөөний хувилбарууд, холбогдох тооцоо, шаардлагатай хөрөнгө оруулалтын төлөвлөгөө”-г танилцуулан, санал шүүмж авлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top