Дэлхийд алдартай циркчид Монголд чуулах гэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

Монголын үндэсний цирк, “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ, ССАЖЯ хамтран дэлхийн 14 орны циркийн жүжигчдийг Монголд авчрах хөтөлбөр боловсруулсан байна. Үүгээр ч зогсохгүй, томоохон хэмжээний тоглолтоор үзэгч олныг баясгах бөгөөд циркийн урлагийн бүхий л төрлийг багтаасан шилдэг номерууд гаргах гэнэ. Уг тоглолтод дэлхийн “A” зэрэглэлийн томоохон тэмцээнүүдийн эхний байрыг эзэлдэг Хятад, Орос, Герман, Вьетнам, Украйн, Гватемал зэрэг орны 60 гаруй жүжигчин оролцох ажээ. “Дэлхийн цирк Монголд” хэмээн нэрийдсэн энэхүү тоглолтод сургуультай амьтад ч мөн авьяас чадвараа харуулах нь. Тухайлбал, циркийн урлагаар эрчтэй явж буй Америкчууд уран нугаралт, Оросууд нохой, муурны үзүүлбэр, Испаниуд алиалагч, Украйнчууд агаарын гимнастик, Гватемалынхан акробатаар оролцох бол Монголын циркчид дээс, тэнцвэрийн үзүүлбэр, хүч чадлын гайхамшгаас үзүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Р.Есүй

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top