Мисс Д.Шүрэнцэцэг хуримын зар дуулгах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 09

Нэгэнтээ хагас нүцгэн зургаа татуулж “Хайр дурлалыг ганцхан шөнийн зугаа мэтээр төсөөлдөг залууст дургүй” хэмээн сэтгэлээ уудалж суусан мисс Д.Шүрэнцэцэг жинхэнэ хайраа олсон гэнэ. Хөрөнгө чинээтэй, олны танил эрхмүүдтэй нэр холбогдох “дуртай” загварын охидоос эрс ялгардаг энэ бүсгүй реклам сурталчилгаа, клипэнд тоглох, загвар өмсөхөөс бусад үед нам гүмхэн байдаг юм билээ. ХУИС-ийг олон улсын харилцааны чиглэлээр сурч төгссөн тэрбээр “Miss Mongolia-2011” наадмын дэд байрын шагнал хүртсэнээсээ хойш дахин тэмцээн уралдаанд оролцоогүй. Энэ нь түүний хайр дурлалын асуудалтай нь холбоотой аж.

Нүдэнд дулаахан, боловсрол мэдлэгтэй сайн залууг хайрлах болсон Д.Шүрэнцэцэг ч олны нүдэнд элдэв янзаар өртөж, хэл амны бай болохыг хүсэхгүй байгаа гэнэ лээ. Олны хэлж буйгаар бол, түүний хайртай залуу нь “АПУ” компанийн захирал П.Батсайханы бага хүү аж. Багагүй хугацаанд үерхэж дотноссон хосууд хамтдаа өнгөрүүлсэн аз жаргалтай агшныхаа гэрэл зургуудыг фэйсбүүк хуудсандаа оруулсан байна. Сайхан бүсгүйн хайрыг татаж чадсан азтай залууд амжилт хүссэн олон сэтгэгдэл тэнд багтжээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nergui (203.160.55.2) 2025 оны 03 сарын 13

xairan oxin shouchin z**uutai suux gej

1  |  0
Top