Хөрөнгө орлогын мэдүүлэгээ өгөөгүй ”Том толгой”-тнуудтай танилц

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11
Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын 2012 оны мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 15-ны хооронд 45 хоногийн хугацаанд зохион байгуулж, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны 110 байгууллагын мэдүүлгийн бүрдүүлэлтийн тайлан мэдээг 2013 оны 03 дугаар сарын 01-ны дотор цаасаар болон цахим хэлбэрээр гаргуулан авч нэгтгэсэн байна.

Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд албан тушаалтнуудаас мэдүүлгийг цаасаар гаргуулж авахаас гадна цахим хэлбэрээр хамт авч байгаагаараа нилээд онцлогтой байгаа аж.

Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлбэл зохих 255 мэдүүлэг гаргагч 100 хувь мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байна.

Улсын хэмжээнд 47000 орчим мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 99.97 хувь нь цаасаар болон цахим хэлбэрээр мэдүүлгээ бүртгүүлжээ. Үүнээс 22 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж мэдүүлсэн, 15 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ огт гаргаж өгөөгүй байна.
Мэдүүлгээ гаргаж өгөөгүй, хугацаа хожимдуулсан мэдүүлэг гаргагчдаас төрийн захиргааны албан тушаалтан 4, аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч 16, улс төрийн /Улсын Их Хурлын гишүүний бие төлөөлөгч/ албан тушаалтан 8, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан 7, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан 2 байна.

Нэг. Мэдүүлгээ хугацаа хожимдуулж мэдүүлсэн:

1

Мижидийн Тулга   

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх

2

Борын Өлзийбат

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах

3

Сүндэвийн Бямбацэрэн

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах

4

Цогтын Одонтуяа

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах

5

Урангуагийн Хосбаяр

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах

6

Батсайханы Тамир

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах

7

Галбадрахын Нарантуяа

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч-туслах

8

Дамжингийн Алтандорж

УИХ-ын Тамгын газарт референт

9

Лундаагийн Батзориг

Санхүүгийн Зохицуулах хорооны Тамгын газрын Санхүүгийн хэлтсийн дарга

10

Сагидолда Бейбитхан

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ИТХ-ын төлөөлөгч

11

Үүрцайх Сүглэгмаа

Говь-Алтай аймгийн Цогт сумын ИХ-ын төлөөлөгч

12

Самжид Алтанхуяг

Баян-Өлгий аймгийн Хөгжим драмын театрын ерөнхий балетмейстр

13

Хафез Мурат

Баян-Өлгий аймгийн Хөгжим драмын театрын ерөнхий удирдаач

14

Бадей Муратбек

Баян-Өлгий аймгийн Хөгжим драмын тетарын ерөнхий найруулагч

15

Абшүкир Ханат

Баян-Өлгий аймгийн Хөгжим драмын театрын хормейстр

16

Мүберек Амантай

Баян-Өлгий аймгийн  ЕБ-ын 2-р сургуулийн сургалтын менежер

17

Равдаа Мядагмаа

Баян-Өлгий аймгийн ЕБ-ын 2-р сургуулийн сургалтын менежер

18

Азкей Еркегүл

Баян-Өлгий аймгийн  ЕБ-ын 1-р сургуулийн сургалтын менежер

19

П.Мөнхжаргал

Сангийн яамны ММНБИ-ын Ерөнхий менежер

20

Дорж Бадрах

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч

21

Пэрэнлэй Туяа

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ-ын төлөөлөгч

22

Даш Бямбасүрэн

ЭХЯ-ны Эрчим хүчний хөгжлийн төвийн Санхүү,эдийн засгийн хэлтсийн дарга


Хоёр. Мэдүүлгээ хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүй:

1

Баттөмөрийн Энхбаяр

УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх

2

Батсүрэнгийн Батнасан

Нийслэлийн Багахангай дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

3

Лхагвасүрэнгийн Баяртулга

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч

4

Ким Жанг Жин /БНСУ-ын иргэн/

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал

5

Абшукер Баяраа

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын УБ хот дахь төлөөлөгч

6

Батчулуун Жаргалсайхан

Төв аймгийн Цээл сумын ИТХ-ын төлөөлөгч

7

Чагнаадорж Дашдэмбэрэл

Төв аймгийн ИТХ-ын төлөөлөгч

8

Даваажав Батсуурь

Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын төлөөлөгч

9

Мэндээгийн Нямсүрэн

Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын төлөөлөгч

10

С.Даваасамбуу

Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын төлөөлөгч

11

Ядам Моломжамц

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч

12

Анаа Мөнхжигүүр

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч

13

Доржбаатар Батжаргал

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч

14

Нэргүй Гончиг

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч

15

Мухархалзан Дашзэвэг

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top