Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байна.

2013 оны 03 дугаар 11-ний сарын 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул Тэрэлж голын саваар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө  2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар  секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө  1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

2013 оны 3 дугаар сарын 12-ныг 3 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 14-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top