Хажууд байгаа хүмүүсээ гэртээ байхаар нь гадуур гараач гэрийн Буг боллоо гэнэ. Гадуур гарахаар нь хаагуур дэмий тэнээд байгаа юм гэрээ мартсан Гэсэр үү гэнэ. Ажил хийхгүй болохоор гэртээ ялхайж суулаа гэнэ. Ажил хийхээр онцгүй ажил байна гар гар гэнэ. Санаа тавиад байгаа юм шиг санааг нь зовоох гээд байгаа юм шиг. Ярихаар ангалзлаа гэнэ. Ярихгүй болохоор дүмбийлээ гэнэ. Инээвэл гавъяа байгуулсан биш юундаа малилзав гэнэ. Уурлавал аашны тулам гэнэ. Хийхгүй бол залхуу заваанаар нь дуудна. Хийхээр юу ч хийж чадахгүйгээр нь дуудна. Хийсэн зүйлийг заавал өөлнө. Заах гээд байгаа юм шиг залхаах гээд байгаа юм шиг. Ойр хавийнхаа хүмүүсийг зовоож таашаал авдаг. Таашаал юмуу гэхээр биш өөрийгөө тарчлаагаад байгаа ч юм шиг. Бусдыг зүгээр суулгадаггүй. Өөрийгөө дуугай байлгадаггүй. Та арай ийм биш биз?
Эрдэнэзуу хийдийн шавь Х.Баасансүрэн

Сэтгэгдэл ( 2 )
Амьдралыг сайн сайхнаар харж, шүтэж биширч, зорьж зүтгэж, ядарч ялж амьдаръя. Амьд амьтны АДАГ шаар, АД тээр болохгүйн тулд амьдралаа, өөрийгөө өөрөөр хараарай, засах гээд мэрийгээрэй. Үүнийг эрхэм бичээч мөн өөрөө болгооно биз ээ.
Гэрээсээ гарахгүй гэж ажилгүй, өөрийгөө жижиг сажиг энэ тэр юмаар өдөр тутам аргалсан, сурсан мэдсэн юмгүй, яаж амьдрах зорилгоо тавьж зүтгэхгүй байгаа, ахан дүүдээ нэмэргүй хүн гэхэд хэцүү мал юмыг хэлдэг. Хэрэв Та зорилготой, бусдад нэмэртэй, амьдралынхаа төлөө бусдад өчүүхэн ч болов сайн сайхныг хийгээд, ядаж инээмсэглэл, тэгээд бүлээн дулаан үг ч болов бэлэглээд зүтгэж байгаа бол хэнээс ч, хэзээ ч ийм үг сонсохгүй бөгөөд харин бусдын хүндэтгэл талархлыг өөрийн мэргэжил мэдлэг, баян ядуу, дарга цэргээс үл хамааран хүлээж явах болно.