“Автобус-I” компанийн автобус хөх алаг өнгөтэй боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 11

Тус компанийн хамт олон нийгмийн өмнө хүлээх хариуцлага, үйлчилгээгээрээ бусдаас ялгарахын тулд олон шинэлэг ажлуудыг хийж эхэлсэн гэнэ. Тухайлбал, автобусны байршил тогтоох GPS системийг үйлчилгээндээ бүрэн нэвтрүүлснээр салбартаа анхдагч болсноос гадна өнгө төрхөө ч мөн өөрчилж байгаа аж.

 “DAEWOO BS-106” маркийн автобуснууд зорчигч тээврийн үйлчилгээнд үйлчилж эхэлснээс хойш дөрвөн жил өнгөрсөн бөгөөд 250-320 мянган км дундаж гүйлттэй болж кузов нь элэгдэлд орсон учир их засвар хийх шаардлагатай болсон гэнэ. Улмаар их засвар хийж өнгийг сэргээхдээ ягаан өнгөөр будсан хэсгийг нь өөрчлөн байгууллагынхаа уламжлалт өнгө, логоны үндсэн өнгө болох хөх өнгөөр бүх автобусаа будах юм байна.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top