Омогшил, бахархлаар дүүрэн “Хамаг Монгол” тоглолтын зургууд

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

ОХУ-ын Халимаг улсын дуучин, жангарч Дима Шараев, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартай дуучид үзэгчидтэйгээ цуг дуулж хуурдсан энэ үдэш Монголоо гэх омогшил хэн бүхний зүрхэнд бадарсан нь лавтай. “Ижий минь, ижий минь”, “Тоонот нутаг”, “Ээждээ”, “Дангина”, “Нартын замаар явмаар байна”, “Нутаг”, “Би Монгол хүн” зэрэг дуунуудыг бид эртнээс мэдэх билээ. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонголын дуучид их эзэн Чингис хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлэн мэхийж “Хамаг Монголчууд бид хэдийгээр хэл, соёл өөр болсон ч хэний үр сад гэдгээ мартаж болохгүй” хэмээн хоолой зангируулан дуулж байсан нь үзэгч олныг өөрийн эрхгүй уярааж, нулимс унагахад хүргэсэн.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top