Иргэдээс 540 өргөдөл, гомдол иржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт нийт 540 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээрээс “Лавлагаа, мэдээллийн төв”-ийн  “Call center-1200”  тусгай дугаарын утсаар ирсэн 150 өргөдөл, гомдлын  29-ийг нь,  www.ub1200.mn цахим хуудсаар ирсэн 27 өргөдөл, гомдлын  4-ийг нь, шинэчлэлийн Засгийн газрын  “11-11”  төвд  ирсэн 159 өргөдөл, гомдлын 29-ийг нь , нийслэлийн “Иргэдийг хүлээн авах төв”-д ирсэн 124 өргөдөл, гомдлын 37-г нь, нийслэлийн харъяа байгууллагуудад ирсэн 80 өргөдөл, гомдлын 21-ийг нь тус тус шийдвэрлэжээ. Иргэдээс ирсэн дээрх өргөдөл, гомдлыг дунджаар 2 хоног 10 цаг 41 минутанд шийдвэрлэсэн байгаа бол шийдвэрлэгдээгүй 420 өргөдөл, гомдол шийдвэрлэх шатандаа байна. Нийт өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилвал барилга барих хүсэлтийг 37, Хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн тухай 27,  Барилга байгууламжид хаяг, дугаар олгох тухай 18, Цахилгаан, дулаан, усан хангамжийн шугам сүлжээний тухай 18 өргөдөл, гомдлыг тус тус ирүүлжээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top