Төрийн соёрхолт дуучин Д.Болд itunes цахим дэлгүүрт “Монгол поп-1, 2” цомгуудаа оны эхэнд байрлуулсан нь монголын шилдгийг тэргүүлж эхэлсэн. Хэдхэн хоногийн өмнө тэрбээр “Амьдралын гол дүр”, “440 Hz”, “Хайрын хүч” гурван цомгоо мөн борлуулж эхэлжээ. Одоо борлогдож буй хурдаараа удахгүй дээрх гурван цомог шилдгүүдийн эгнээнд орно гэж фенүүд нь үзэж байна.
Мөн саяхан болсон хэвлэлийн бага хурлын үеэрээ өөрийн нэртэй аппликэйшн гаргаж байгаагаа дуучин Д.Болд зарласан. Энэхүү Bold нэртэй аппликэйшн тавигдсан даруйдаа 210 удаа татагдаж, iTunes App Store-ийн #1-д оржээ. Bold апп-ийн дараах айргийн тавд Tengis movie, Mongolian text editor, Angry birds, Speed tank аппликэйшнуудыг монголчууд хамгийн их татаж, утас болон ipad-ндаа суулгажээ.

Сэтгэгдэл ( 0 )