Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр амиа алдах хэмжээнд хүрсэн гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр амиа алдах хэмжээнд хүрсэн гэх мэдээллийг МАХН-ын хэвлэлийн албанаас өглөө. Н.Энхбаярт хийсэн эмч нарын багийн үзлэгийн дүгнэлтээр гаргасан онош нь хүнд өвчний жагсаалтад бүрэн багтдаг гэнэ. Тиймээс ч яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол амиа алдахаар байгаа гэнэ.

Уг нь Зайсан дахь ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр анги, хорих байгууллагуудын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Н.Энхбаяр эрхмийг Улсын клиникийн 2-р эмнэлэгт  шилжүүлээд байгаа. Түүнд тодорхой хэмжээний эмчилгээг хийж байгаа гэж ойлгогдож байгаа ч, МАХН-ынхан ийм маягаар мэдээлэл өгч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top