Д.Түмэнжаргал 5,6 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

Долоон настай дагавар хүүгээ хэрцгийгээр зодсон хойт эцгийн хэргийг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүж таван жил зургаан сарын хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Ялтан Д.Түмэнжаргал нь хэтэвчнээс мөнгө авсан гэх шалтгаанаар долоон настай хүүг зодож толгой, гар, нүүр, нуруу, дал, хөлөнд нь хүнд гэмтэл учруулсан нь шүүх эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон билээ. Эл хэрэг нь өнгөрсөн 12 дугаар сард болсон бөгөөд хөрш суудаг сэтгүүлч бүсгүй цагдаа дуудаагүй бол хүү амиа ч алдаж мэдэхээр байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүн(202.72.245.105) 2013 оны 03 сарын 19

Шоронгоос гарч ирээд хүүг дарамтлаад унахгүй байгаа.12 настай хүүхэд биеэ хамга****ж чадах болов уу яанаа.Эргүү ээж нь эргэж энэ гаж донтонтой суухгүй байлгүй арай..

0  |  0
Top