Загварын ертөнцөд эргэж ирсэн мисс Б.Шүрэнчимэгийн хуучраагүй зураг

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

"Монголын сайхан бүсгүй-2002" тэмцээний мөнгөн эрдэнийн өргөмжлөлт мисс Б.Шүрэнчимэг тухайн үедээ л олны анхаарлыг татах зоригтой алхмууд хийж явсан адтай нэгэн. Мисс Д.Уянгалянхуатай эн зэрэгцэн өрсөлдөж, эрчүүдийн харцыг булаасан тэрбээр “Номин талст” хамтлагийн "Баяртай гэж битгий хэлээч", "Дурлалд би яараагүй" дууны клипэнд тоглосныг үеийнхэн нь сайн мэднэ. Мөн тайзан дээр усны хувцастай алхахаас ч зүрхшээж байсан бүрэг ичимхий миссүүдээс түрүүлэн нүцгэн зургаа авахуулж шуугиан тарьсан Б.Шүрэнчимэг СУИС-ийн кино-драмын ангийг төгссөн гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ. Оюутан ахуй цагтаа тус сургуулийн дотуур байранд амьдарч байсан, өдгөө “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнайтай үерхэж нөхөрлөдөг байжээ. Харин сайхан бүсгүйн тэмцээнд оролцоод тун удалгүй Герман орныг зорьсон тэрбээр өдгөө гурван хүүхдийн ээж болжээ.

Гоо сайхан, бие галбираа өнөө хэр нь хадгалж чадсан мисс бүсгүй эх орондоо ирсэн даруйдаа "Гоёл" наадамд оролцож, томоохон компаниудын нүүр царай боллоо. Загварын ертөнцөд эргэж ирсэн сайхан бүсгүй маань топ модель Д.Болормаагийн "Монгол модель" агентлагт суралцаж, "Гоёо" компанийн хавар зуны шинэ коллекцийн нүүр царай болсон гэдэг. Тиймээс бид энэ удаагийн “Хуучраагүй зураг” булангаараа дамжуулан мисс Б.Шүрэнчимэгийн хүүхэд насны дурсамж, загварын ертөнц дэх амжилт, сайхан бүсгүйн тэмцээн, гэр бүлийн нандин түүхийг өгүүлэх ховорхон зургуудыг сонирхуулахаар зэхлээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мөөгий(202.179.6.47) 2013 оны 05 сарын 22

Бусад миссүүдийг бодвол үнэхээр оригоороо үнэндээ сак монголийн миссүүдийн нэр төрийг цэвэр ариунаараа хадгалж яваа сайхан хүүхэн шүү амжилт хүсье

0  |  0
Top