Сүм хийдүүдийн тухай ярилцлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

Төрийн байгуулалтын байнгын хорооны “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуулийг хэрэгжүүлэх хуулийн ажлын хэсэг хуралдлаа. Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү удирдаж, гишүүдэд Л.Цог, Сү.Батболд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхболд, Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн зөвлөх Д.Батмөнх, Байнгын хорооны ажлын албаны зөвлөх О.Тунгалаг, референт Г.Чагнаадорж нар оролцлоо.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас хийж байгаа ажил, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдүүдээс Монгол Улсын хууль, холбогдох шийдвэрүүдийг хэрхэн мөрдөн ажиллаж байгаа талаар санал бодлоо солилцлоо.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Энхболдод Ажлын хэсгийн дарга, гишүүдээс үүрэг өгч, дахин сайн мэдээлэл өгөхийг даалгасан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top