Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын газар, Геологийн төв лабораторитой хамтран “Судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарт рентген шинжилгээний багаж ашиглах үед цацрагийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт төрөлжүүлсэн сургалтыг зохион байгуулахаар болжээ.
Сургалт энэ сарын 25-26-ны хооронд болох бөгөөд рентген багаж, төхөөрөмжтэй харьцаж ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүд холбогдох ажилтнуудаа сургалтанд хамруулж болно гэдгийг ЦЭГ-аас дуулгалаа.

Сэтгэгдэл ( 0 )