Аягатай цайг анзааралгүй хөлөөрөө татаж асгасан нэгнийг "Сохор юм уу доодох дээдхээ харж яваач" гэдэг мөртлөө өөрөө харалгүй аягатай цайг асгачихвал "Ямар тэнэг нь энд цайгаа тавьдаг байна аа" гэж орилно. Дандаа л бусдын буруу өөрийнх нь зөв байна. Мэдлэг муутай нь Багшийн буруу. Дорой биетэй нь Эмчийн буруу. Царай муутай нь Ээжийн буруу. Мярай ихтэй нь Тогоочын буруу. Ядуу зүдүү нь 76 гийн буруу. Ажил бүтэхгүй нь Ламын буруу. Хайртайгаа учрахгүй нь Бурханы буруу. Дандаа бусдаас гайтна. Хэн нэгний буруу байж байж таны зөв болдог учраас буруутанг заавал олно. Буруутан олдохгүй бол таны буруу болчихдог тул заавал түүнийг олж байж өөрийгөө аварна. Тэр л ингээгүй байсан бол би чадах байсан юм гэж дандаа ярина.
Эрдэнэзуу хийдийн шавь Х.Баасансүрэн

Сэтгэгдэл ( 0 )