Уран бүтээлийн баг гаргаж, томоохон хэмжээний тоглолт хийхээр зэхэж яваа дуучин Б.Баярцэцэг төрсөн өдрөө мартах дөхсөн сурагтай. Тэрбээр гуравдугаар сарын 18-нд буюу манайхны нэрлэж заншсанаар Цэргийн баярын өдөр төрсөн гэнэ. Эрчүүдээ баярлуулах гэж эмэгтэйчүүд хэрэндээ л тэвддэг энэ өдрөөр дуучин бүсгүй нөхөртэйгээ хамт төрсөн өдрийн баяр тэмдэглэдэг болж таарах нь. Харин энэ жилийн хувьд, хэзээ төрснөө ч бараг мартах шахам ажиллаж буй түүнийг найз нөхөд нь чамгүй шүүмжилсэн аж.
Тиймдээ ч дуучин Б.Баярцэцэгийг бага зэрэг цаашлуулан “Хэрэв чи эрэгтэй хүн байсан бол яг тохирох байж. Тэгвэл чамайг Баярцэцэг биш Баярцэрэг гэж нэрлэх байсан даа” гэсэн байна. Үүгээр ч зогсохгүй, түүнд төрсөн өдрийнхөө баярыг онцгой байдлаар тэмдэглэж байхыг санал болгосон бөгөөд бэлэгний сонголтыг ч ихэд анхааруулсан гэнэ. Клипний зураг авалтаа гадаадад хийлгэхийн сацуу амарч зугаалаад ирсэн Б.Баярцэцэг сүүлийн үед уран бүтээлдээ анхаарал хандуулах нь нэмэгдсэн тул баяр наадмаас холуур байгаа гэх. Тэрбээр урын санд буй Монгол дуунуудаараа өнгөрөгч 2011 оны намар “Хязгааргүйн цаана” нэртэй бие даасан тоглолтоо хийсэн бол, өдгөө шинэ уран бүтээлээ тун удахгүй үзэгч сонсогчдод хүргэхээр яарч байгаа аж.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )
Нэртэй дуучин болсондоо баяр хүргьэ, дуунуудыг сонслоо ямар гоё дуулдаг гэж, чиний дуунуудыг сонсоод, клип, зурагнуудыг чинь хараад наз чинь үнэхээр баяртай байна, монгол орноо дэлхийд гайхуулах дуучинь чи гэж боддог, том амжилт хүсьэ!
Үнэхээр гоё, амжилт хүсьё