Зарим өрхийн зуухыг усан халаалттай зуухаар солино

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 12

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болсон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  Монгол Улсын Засгийн Газраас болон нийслэлээс хэд хэдэн  томоохон төсөл хөтөлбөрийг хийж хэрэгжүүлээд байгаа юм. Тухайлбал  гэр хорооллын агаарын чанарыг сайжруулах хязгааралтын бүсийг гэр хорооллын гурван хэсэгт тогтоож, хязгаарлалтын бүсэд багтах айл  өрхөд боловсруулсан түлш хэрэглэх, утаагүй зуухыг хөнгөлөлттэй үнээр хангах  зэрэг ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлээд байгаа билээ.  Харин энэ жилийн хувьд хязгаарлалтын бүсэд байгаа айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр усан халаалттай зуух нийлүүлж эхлээд байгаа бөгөөд энэ ажлыг  нийслэлийн Агаарын чанарын алба, Цэвэр агаар сантай хамтран хэрэгжүүлэхээр  болжээ. Монгол улсын Засгийн газрын тусгай сан ”Цэвэр агаар сан”-гийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Т.Бат-Эрдэнэ нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.  Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд утаа бага ялгаруулдаг зуухны зах зээлийг тогтвортой байдлаар хөгжүүлэхээс гадна харилцан мэдээ мэдээлэл, туршлага солилцож байхаар болжээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top