Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:
Ойрын хоногууд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
2013 оны 03 дугаар сарын 13-ны 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Эгь-Үүр голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 3-8 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
2013 оны 3 дугаар сарын 14-нөөс 3 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
16-нд баруун болон төвийн нутгаар, 17-нд төв болон зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын саваар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр хүйтэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )