Эмсийн хүрээлэнгээр дутав уу, бид

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 13

Сүүлийн үед хэн хүний анхаарлыг татах болсон асуудлын нэг бол биеэ үнэлэгчид. Богино банзал, өндөр өсгийтөөр гоёж, нүд амаа эрээн мяраан болтол нь оодож будсан охид хүүхнүүд баар ресторан, зочид буудлын үүд хавиар эргэлдэж, шөнийн “ажил”-даа гарсан байхтай бишгүй л таарч байлаа. Гэхдээ энэ дүр төрх хэдийнэ ард хоцорчээ. Орчин цагийн боловсон янхнууд одоо тэгж хүйтэнд чичирч, харанхуй шөнө харайж явахаа больж. Өмссөн зүүснээрээ хэнд ч гологдохооргүй дэгжин охид бүсгүйчүүд үнэтэй ресторан, дээд зэрэглэлийн зочид буудалд тухлан өөрсдийгөө үнэлж явна. Амьдралаа аргацаах гэж зүтгэж буй ядарсан эмэгтэйчүүдээр тэднийг төсөөлөх ч хэрэггүй болжээ. Биеэ үнэлэгчдийн дунд оюутан сурагчдаас эхлээд эмч, багш, гэх мэт дээд боловсролтой, боломжийн ажил төрөлтэй хүүхнүүд ч багтсан байдгийг албан ёсны судалгаанаас харж болохоор. Мэдээж хэрэг, тэдний дунд тодорхой хэмжээний зэрэглэл байгаа бөгөөд үнэ өртөг нь ч үүнээс хамаарах юм. Доод зэрэглэлд багтах биеэ үнэлэгчдийн хувьд, ихэнх нь их дээд сургуулийн оюутан юмуу ар гэрээ тэжээх гэсэн ганц бие хүүхнүүд байх нь бий. 20-40 мянган төгрөгөөр биеэ үнэлж буй тэдний “зогсоол” нь их сургуулийн үүд, оюутны дотуур байр, диско клуб, театр гэх мэт газрууд. Харин дунд зэрэглэлийн биеэ үнэлэгчид арай өөр өө. Зочид буудалд тухлан, үнэтэй ресторанд үйлчлүүлэх маягаар клиентүүдээ олдог гэх эдгээр хүүхнүүд 50-100 мянган төгрөгийн “үнэтэй” аж. За, тэгээд энэ жишгээр хөвөрсөн биеэ үнэлэгчдийн эгнээг тэргүүлж буй хүүхнүүд нь бусдаасаа бүр “тасарчихсан” гэж ярьдаг юм билээ. Хөрөнгө чинээ ихтэй, өндөр албан тушаалтан, захирал дарга нарын хооронд гүйж сурсан биеэ үнэлэгчдийг хэн ч зогсоож чадахгүй гэвэл хэтрүүлсэн болохгүй биз ээ.

 Хамгийн эмгэнэлтэй нь, энэ жигшүүрт асуудлын хүрээнд сүүлийн үед дунд сургуулийн балчир охид олноор хамрагдах болж. Сурагчийн дүрэмт хувцаснаасаа ч салаагүй шахам бага охид тав, аравхан мянган төгрөгийн төлөө хайран биеэ золиосолж буй нь дэндүү харамсмаар. Тэдний хувьд, энэ аргаар олсон мөнгөө ихэвчлэн шоу цэнгээнд оролцох, гоё ганган хувцас авч өмсөхөд л зориулдаг гэсэн. Иймхэн зүйлийн төлөө ирээдүйн амьдралаа баллаж, сэтгэлдээ таагүй дурсамж тээж яваа охидыг анхаарч, тэдэнд туслах газар манайд олон байгаа гэж үү. Энэ мэт асуудлаас үүдэн нийгэмд биеэ үнэлэгчдийн эзлэх байр суурь хэр болсныг судалж үзжээ, холбогдох газрууд нь. Үүнээс эх захаа алдсан эмс хүүхнүүдийн биеэ үнэлэх ажил хэрээс хэтэрч, олны сэтгэлийг түгшээсэн асуудал болж буй талаар тодорхой гаргасан байна. Цагдаагийн байгууллагаас ойр ойрхон шалгалт хийж, биеэ үнэлэгчдийг саатуулах ажил зохиогддог ч гэлээ, энэ тал дээр нарийвчлан тусгасан хууль тогтоомж байхгүйгээс болж аргагүйн эрхэнд буцаадаг гэх. Дасал болсон иймэрхүү баривчилгаанаас айж эмээхээ ч больсон биеэ үнэлэгчид нь бүр тэгэхээс тэгэх гэсэн мэт ил цагаандаа гарсан аж. Биеэ үнэлэгчидтэй “дайтсаар” байгаад залхчихсан цагдаа нар арга нь барагдахдаа бүр яахаа ч мэдэхгүй сууна. Хууль зүйн яамныхан байр сууцны хэрүүлтэй зууралдаад юун биеэ үнэлэгч манатай суугаа. Дорвитойхон шиг арга хэмжээ авч, ужиг болсон энэ асуудлыг нэг тийш нь шийдэхгүй бол байдал бүр ч дордож мэдэхээр байгаа нь үнэн.

Энэ талаар учир мэдэх хүмүүс нь өдгөө өөр хоорондоо мэтгэлцэж, янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа юм. “Албан ёсны зөвшөөрөлтэй эмсийн хүрээлэн байгуулаад өгчихвөл эмх замбараагаа алдсан биеэ үнэлэгчдийг цэгцэлж чадна. Ядаж л халдварт өвчин, элдэв гэмт хэрэг гарах нь багасна шүү дээ. Эмсийн хүрээлэнд байгаа биеэ үнэлэгчдийг хэд хэдэн зэрэглэлд хамруулаад эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах хэрэгтэй. Тэгвэл эрчүүд ч гэсэн, энд тэндээс хүүхэн шуухан олох гэж үйлээ үзэж явахгүй шүү дээ. Адаглаад л мөнгө төгрөгөө хулхидуулж, овжин хүүхнүүдийн залиланд өртөхгүй” гэх нэг хэсэг байхад үүнийг нь эсэргүүцэж буй хүмүүс ч цөөнгүй. “Түүний оронд хатуухан шиг хууль гаргасан нь дээр. Тэгээд биеэ үнэлэгчдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, энэ асуудлыг нь зогсооно” хэмээн мэтгэлцэж буй юм, тэд. Хамгийн сонирхолтой нь, ихэнх хүний хувьд эмсийн хүрээлэнтэй болох асуудлыг дэмжиж байгаа аж. “Өндөр хөгжилтэй улс оронд эмсийн хүрээлэн байгуулж, элдэв асуудлаас холуур тойрч болоод байна. Гэтэл манайх яагаад эмсийн хүрээлэнг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ. Тэртээ тэргүй, нийгэмд ил далд хэлбэрээр оршиж байгаа биеэ үнэлэх явдал хэзээ ч зогсохгүй. Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлээд л биеэ үнэлэх явдал гарсан” гэж ирээд л үүх түүхийн тухай сануулах хүмүүсийн үг юуг өгүүлнэ вэ.

Үнэхээр манай улс энэ мэт хүрээлэн байгуулчихаад эмс охидоо худалдаж суух нь зөв үү. Нэгэн үе “Сэтгэшгүй” эмнэлгийн захирал, ховсчин Ч.Хүрэлбаатар хоёр эхнэртэй болох хуулийн төсөл санаачлаад хэн хүний хэл аманд өртсөн удаа бий. “Насан туршдаа нэг эмэгтэйтэй ханилна гэдэг уйтгартай хэрэг. Эр хүн л юм чинь, өөр хүүхэнд харц унагаж таарна. Үнэхээр амьдралаа аваад явчих чадвартай байвал хоёр эхнэртэй байж яагаад болохгүй гэж. Энэ асуудлыг дэмжвэл биеэ үнэлэлт, нууц амрагийн явдал ч эрс багасна” гэж ирээд л баахан дүвчигнэсэн мань эрийн үг олны сэтгэлд нэгийг бодогдуулсан нь нууц биш. Хэсэг бүлгээрээ талцаж хуваагдан “Хүрэлбаатарын зөв”, “Үгүй, маш буруу” гэх зэргээр маргасан хүмүүс тухайн үедээ л уг асуудлыг нийгмийг хамарсан сенсаци болгоод авсан. Хоёр эхнэртэй болохоор “тэмүүлсэн” ховсчин эр үүний дараахан эхнэртээ хаягдсан ч үзэл бодлоо өнөөг хэр нь гээгүй яваа. Тэгэхээр манайх шиг жижигхэн оронд эмсийн хүрээлэн байгуулах, хоёр эхнэртэй болох асуудал хэр зөв сонголт байх бол... Эрхэм уншигчид маань энэ бүхнээс санаа авч, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх боломжтой шүү.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
f(202.179.11.98) 2025 оны 03 сарын 13

Хоер эхнэртэй байхыг зөвшөөрөөч ээ. 2 эхнэртэй эрс зөндөө байна тийм болохоор ****бан есоор зөвшөөрөх хэрэгтэй маньд хүртэл санаа байна

1  |  0
222223(202.131.226.243) 2025 оны 03 сарын 13

уул нь бол гоё царайтай гоё биетэй дажгүй хөөрхөн охидууд л байна шдээ даанч ийм бузар болохоор бодохоор дургүй хүрээд байх юм арайл байнашүү гэр бүлийн хүмүүжил мөн улсын хууль чанга байхад л болчихно

1  |  0
Амараа(27.123.213.2) 2025 оны 03 сарын 13

Хүний биологийн хэрэгцээ гэж байдаг байхаа энэ тэрэнтэй л адил зүйл ****иваа зүйл 2р т****тай байдагшиг Эмсийн хүрээлэн нэг т****аараа яагаад байж болохгүй гэж Жишээ нь: Герман улс бүүр хулиараа зөвшөөрсөн байдаг хамгийн гол нь зөв зохицуул****т хэрэгтэй байна. харин сөрөг т**** нь: Нийгэмд ямар үлгэр дурайл**** болох вэ? бидний мэдэх хүүхдүүд тэр дундаа охид маань ирээдүйгээ ийм байдлаар харв**** яана аа гэсэн нэг болгоомжлол миний хувьд байна. тиймээс хууль эрх зүйг нь чанга хатуу болгох нь туйлын зөв болов уу?

1  |  0
Top