МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдалд санаа зовсон эхнэр О.Цолмон нь МАХН-ын гүйцэтгэх товчоонд хандан захидал илгээжээ. Тэрээр захидлаараа дамжуулан эр нөхрийнхөө эрүүл мэндэд анхаарал хандуулж, түүнд анхаарал хандуулахыг хүссэн байна. Тухайлбал "Нөхрийнхөө эрүүл мэнд, амь насанд санаа зовж хандахад эсвэл ам дагуулж шогшроод утсаа тавингуут мартдаг. Эсвэл амь нас барьж байхад өөдөөс журам дүрэм ярьж бухимддаг. Албан тушаалтанууд дүрэм журмынхаа учрыг олох зав гаргатал өвчин хүлээж чаддаг байсан бол би тэвчээртэй хүлээнэ ээ.
...Миний нөхрийн, та нарын даргын эрүүл мэнд, амь насны асуудлыг та бүгд гартаа аваад хөөцөлдөнө үү. Амь насны асуудлыг бие бие рүүгээ бөмбөг мэт бүү шидээч! Бултаж бүү зугтан зайлаач! Өөрөөсөө бүү холдуулаач! Бүгд жигд анхааралдаа аваач!" гэжээ.

Сэтгэгдэл ( 1 )
Үнэн хэлжээ. Бүгд нийлээд тэмцэх хэрэгтэй ш дээ. Сэтгэл зүтгэл дутв**** юу ч бүтэхгүй. Энхбаяр гэдэг хүн бол миний хувьд мөнхийн ерөнхийлөгч хэвээрээ байдаг.