Татвараас бултдаг дуучдыг олонд зарлана

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 13

Шоу тоглолт хэсч, найр наадмаас олдог ашиг орлогоороо ингэж тансаг амьдарч байна” хэмээн гайхуулах дуртай урлагийнхан татвараас бултахдаа тун гарамгай гэнэ шүү. Баяр ойртохоор л болсон, болоогүй баахан тоглолт хийж халаасаа түнтийлгэж авдаг уран бүтээлчдийг улсад хэрхэн татвар төлж байгааг нь мэдэхэд бэрх. Харин тансаг хаус, үнэтэй машинаа сурталчлан, өмссөн зүүснээрээ хачирхаж явдаг тэднийг зохих байгууллагаас нь шалгах гэхээр усанд хаясан чулуу шиг л алга болчихдог гэнэ. Рок поп, нийтийн дуучдыг эрхэм гавьяат цолтнууд маань тэргүүлж байгаа сурагтай. Бичлэг тавьж, “ам барьсан” ганц дуугаа 500 мянгаас хоёр сая төгрөгөөр үнэлдэг тэд цалингаас цалингийн хооронд амьдарч, татвараа цаг тухайд нь төлж сурсан жирийн иргэдээс ичихэд яана аа.

Татварын албанаас утас цохиж, учир байдлыг нь сануулахаар дөнгөж саяхан л уриалгахан сонсч байснаа мартаад шууд л бухимдан “Би тэр хүн чинь биш ээ” гэж тасалчихдаг юм байх. Өнгөрсөн жил манай уран бүтээлчдийн дунд татвар төлсөн хүн гарын арван хуруунд ч хүрэхээргүй байсан гэдэг. Хэдэн төгрөгөөр дуулахыг нь асуухад өндөр хөлс нэхээд суучихдаг рок попынхон маань “Татвараа төл” гэхээр “Би биш ээ, тэр чинь” гээд зугтчихдаг талаар татварын албаныхан ярьдаг юм билээ. Ямартай ч, сүүлийн үед энэ арга барилаа өөрчлөөд “Сонсохгүй байна, сонсохгүй байна” гэсэн моодны үгээр булзааруулан чихээ хуруугаараа тагладаг болсон учир татварын ажилтнууд тэдний нэрсийг олонд зарлах гэнэ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tvmenbayar(202.179.20.251) 2025 оны 03 сарын 13

zob adilxan l mambar tolox eostoi

1  |  0
Top