Сүүлийн үед борооны дараах мөөг шиг болтлоо олширсон бөө, удганы талаар зөн билэгтэн Т.Заманд өөрийн үзэл бодлоо нуулгүй илэрхийлдэг. “Онгод сахиусаа хүлээж авахгүй бол амьдрал чинь сүйрнэ” гэх мэт хараалын чанартай ухуулгаас болж, олон хүн өөрийгөө бөөгийн удамтай хэмээн итгэж, сэтгэл санаа болоод эд материал, хөрөнгө мөнгөөрөө хохирч байгаад тэр ихэд эмзэглэж явдаг ажээ. Энэ тухайгаа зөн билэгтэн маань “Бөө, удганы асуудал замбараагүй болсон нь үнэн. Бурханы нэрээр бизнес хийж яваа хүмүүс тодорхой хугацааны хувьтай, тохирсон үйлтэй байдаг. Гэтэл өнөөдөр хүний хувь заяагаар тоглож буй бөө даанч олширч. “Бөө болохгүй бол хэцүүднэ. Хүүхэд чинь үхнэ” гэж айлгаад хамаг мөнгийг нь тонож байна шүү дээ, тэд.
Миний мэдэх хоёр ч хүнд иймэрхүү дарамт ирж, амиа егүүтгэхэд хүргэсэн. Бас бөө болох гээд чадаагүй, яах ч учраа олохгүй яваа хүмүүс өмсгөл, хэнгэрэг цахиураа шатааж байхыг харсан. Зарим нь хадаг сүү барьж ирээд надаар засал хийлгэдэг” хэмээн хэлсэн байдаг. Бөөгийн хэрэглэл, сахиус хүлээж авах ёслол гэж баахан мөнгө залилдаг хүмүүсээс болж иргэд банкин дахь хамаг мөнгөө шавхаж, хэдэн мянган евро зээлж аваад бөө ч биш, удган ч биш болоод хохирч үлдсэнийг ч Т.Заманд гуай хатуухан шүүмжилдэг. “Зарим нь бөө болох гэж өрөнд унаж, дарамтанд ороод сэтгэцийн өвчтэй болж байна. Бөө болох гээд хууртагдсан нэг жаахан охин манайд өмсгөл зүүсгэлээ орхиод зугтсан шүү. Энэ ер нь юу болоод байна аа” хэмээн бухимдсан тэрбээр “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахдаа оролцогч нарт нэлээд хатуу хандаж байсан гэдэг юм билээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 6 )
Naad garchigaa!!! Lalar min
Chi ooroo boogiin *** ****r bololtoi yum kkk
Zamand metiin buugiin ner turiig gutaasan xog ****ruudiig tseverleechee...ene uuruu tiirendsen xuuramch Buu shdee..
Mongolian shuteen Buu g buzarlaj doromjloxoo boliochee. Tur zasag Agra xemjee avaacheee. Zamand metiig bugging ner turiig
XARAALCH zamand AVGAI Boliocheee. Olon Uur etsgiin X**tar olon xuuxedtei xulgaich AVGAI min Mongolian shuteen bolson
Ene liuvarchin avgaigaas bolgoomjlooroi.......uy ch medexgvi shuuu. Mungiig chin luivardaj xara** xiij chadna. Minii 2naiziig xaraagaad mungiig n avaad **ga bsn ? Utsaa vrgelj solino. Z**uudaa xulgain xergeer shorond orson AVGAI shuu.