Худалдааны павильон шатлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 13

Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг дэвгэр, Намьянжугийн гудамж дагуу байрлах “Сандэй” плаза худалдааны төвийн урд хэсэгт зам дагуу байрладаг худалдааны павильонуудад гал гарчээ. Нийслэлийн онцгой байдлын Аврах гал унтраах 10 дугаар ангид ирсэн дуудлагын дагуу гал сөнөөгчдийг шуурхай очиход таван павильон шатаж байжээ. Галд өртсөн павильонуудын нэг нь бүрэн шатаж дөрөвийнх нь дээвэр хэсэг шатсан байна. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top