Улаанбаатарт 5-7 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун, өдөртөө дулаарна.

2013 оны 03 дугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Эгь-Үүр, Ерөө голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 3-8 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. .

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас өдөртөө секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

2013 оны 3 дугаар сарын 15-наас 3 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд төв болон зүүн зүгийн нутгаар,18-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 16-18-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Онон, Халх голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын саваар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Хугацааны эцсээр хүйтэрнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top