Сонины хайчилбарт “нугасгүй” дуучин

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Хамтлагийнхаа уран бүтээл, бизнесийн ажлаас илүүтэй улс төрд анхаарч, идэвхтэй нь аргагүй гүйх болсон дуучин А.Хаянхярваа сонины хайчилбар цуглуулах хоббитой гэнэ. Мань эр элдэв янзын зураг хөрөг бус өөрийнх нь тухай нийтэлсэн ярилцлага, мэдээ мэдээллийг цуглуулдаг аж. Арваад жилийн турш цуглуулсан түүний хайчилбар өдгөө хэд хэдэн хайрцаг болсон гэх бөгөөд сүүлийн үед улстөрчидтэй зууралдаад энэ хоббигоо мартах шахсан юм байх. Гэсэн хэдий ч, дуучны эхнэр энэхүү ажлыг нь үргэлжлүүлж байгаа төдийгүй сэтгүүл, сонины хайчилбар хийгээд цагийг тун ч зугаатай өнгөрүүлдэг болсон гэнэ. Эрхэм дуучны ярьж буйгаар бол, энэхүү цуглуулга нь хожим үнэлж барахааргүй том архив болох юм байх. Мөн өөрийнхөө талаар бусдад таниулах, бүр улс төрийн сурталчилгаа хийхэд нь ч нэлээд хэрэг болох эд хэмээн ярьжээ.

Р.Есүй  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top