Сөрөх тагнуулын албаны дэд хурандаа В.Нямханд цагаатгагдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 14

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны дэд хурандаа В.Нямхандыг улсын нууц задруулсан хэргээр хоёр жил гаруй мөрдөж байгаа билээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болж хэргийг цагаатгасан байна. 

В.Нямхандыг Эрүүгийн хуулийн 79.1-т зааснаар “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон” хэмээн буруутгаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top