Энэ сарын 18-нд “Тусгаар тогтнолын ордон”-д 16.00 цагт үе тэнгийн долоон уран бүтээлч бүсгүй хамтран “Хаврын урилга” яруу найргийн сонгодог үдшийг хийх гэж байна. Энэ үдэш МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, МЗЭ шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ, яруу найрагч Б. Чулуунцэцэг, Д.Оюундэлгэр, Б.Болорцэрэн, Ш.Анхтуяа, Б.Төгсжаргал нар шүлэг дуу, бүтээлийн дээжээсээ цагийн хаврыг улам зөөллөж, амгалан сайхан болон ухаарал уянгын шүлэг дуугаараа уншигч, үзэгчдээ “дайлах” аж

Сэтгэгдэл ( 0 )