Дорноговь аймгийн Сайншанд хотын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн 12 тугал тодорхой бус шалтгаанаар хорогдсоныг Францын “Арева” компанийн охин компани Кожеговь компанийн үйл ажиллагаатай холбон харж болохгүй гэх тайлбарыг Цөмийн Энергийн Газраас өгч ирсэн. ЦЭГ-ын Технологи нэвтрүүлэх хэлтсийн дарга “Кожеговь” ХХК одоогоор ураны олборлолт явуулаагүй, технологийн туршилтын ажил хийсэн. Тиймээс ураны хайгуулаас шалтгаалж мал амьтан үхсэн, байгаль орчин бохирдсон тохиолдол гараагүй. Цөмийн энергийн газраас хайгуулын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж ажилладаг” гэх тайлбарыг өгч байсан юм.
Тэгвэл бодит байдал эрхэм даргын хэлснээс тэс өөр ч байж мэдэхээр байна. Учир нь ихийг шинэчлэгч Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа том ажлуудын нэг болох иргэдийг сонсдог 11 11 төвд хандан нэгэн малчин иргэн асуулт тавьсан биш сүрхий том хариулт бас залруулгыг Мал Эмнэлэг, Үржлийн газраас хийсэн байх юм. Ямартай ч эхлээд иргэн юу асуусныг хүргэх нь зөв биз.
“МАНАЙ НЭГ БЯРУУ 2013.01.11 НД ҮХЛЭЭ, НОРОВСҮРЭНГИЙН 2 БЯРУУ ДАХИЖ ҮХСЭН. ТҮРҮҮ АВСАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ЯАЖ ГАРСАН БОЛОО. ОДОО БИД ХААШАА ХЭНД ХАНДАХ ВЭ? ХЭРЭВ МОНГОЛД ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙДАГ БОЛ ЭНЭ МАЛЫН ҮХЛИЙН ШАЛТГААНЫГ ТОГТООЖ, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ !!! ТҮРҮҮ 15 БЯРУУ ҮХСЭН ГЭЖ МАЛЧИН ХЭЛЭЭД БАЙХАД ШАТААСАН СЭГЭЭ ОРУУЛАХГҮЙ 5 ҮХЭР ГЭЖ АЛБААР ДАРЖ МЭДЭЭЛСЭН БАЙНА. ДОРНОГОВЬ АЙМГИЙН УЛААНБАДРАХ СУМЫН МАЛЧИН Э.ГЭРЭЛТ-ОД” гэжээ. Харин малчин Э.Гэрэлт-Одын асуултад Мал Эмнэлэг, Үржлийн газраас 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17:47 минутад дараах хариултыг өгчээ.
ХАРИУЛТ “2012 оны 11 сарын 28-наас 2013 оны 1 сарын 31-ны хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс, ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаврын дээж удаа дараа авч цацрагийн болон хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн цацрагийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх дээж материалууд цацраг болон хүнд металлын бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан болно” гэжээ. Тэгэхээр энэ хариултыг уншсан хэн ч байсан тугалуудын үхэл цацрагийн бохирдолтой холбоотой юм байна гэх ойлголтыг авахаар байна.
Хачирхалтай нь Мал Эмнэлэг, Үржлийн газар дээрх хариултыг өгснөөс хойш хоёр хоногийн дараа буюу 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 09:57 минутад дараах залруулгыг хийжээ.
ЗАЛРУУЛГА: 2012 оны 11 сарын 28-наас 2013 оны 1 сарын 31-ны хооронд Дорноговь аймгийн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэл зүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээрт үхсэн. Малчин Д.Норсүрэнгийн үхэр сүрэг байнга бэлчээрлэн явдаг бэлчээр, уст цэгүүдээс хөрс, ургамал, усны дээж, мөн ураны хайгуулын хаягдлын цэг гэж нэрлэгддэг зөөвчийн овоо, тал хонгорын шар дов зэрэг газарт байгаа хаягдлын цэгээс шаврын дээж удаа дараа авч хүнд элементийн агуулга тодорхойлох холбогдох шинжилгээг УМЭАЦТЛ-ийн хүнд элементийн лаборатори, Геологийн төв лабораторид хийж дээрх дээж материалууд хүнд металлын бохирдолтой болохыг тогтоов. Үхсэн болон зориудаар задлан хийсэн тугалаас авсан эд, эрхтний эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээний үр дүнгээр хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно” гэжээ.
Эхлээд өгсөн ХАРИУЛТ-аас дараа нь өгсөн ЗАЛРУУЛГА-ын ялгарах ганц том ялгаа нь “эцсийн онош, дүгнэлт гарсан бөгөөд эцсийн хариу гараагүй байгаа болно” гэх төгсгөлийн хэсэг юм. Тэгэхээр ямар ч байсан 19 тугал цацрагийн бохирдлоос шалтгаалсан ужиг хордлогын улмаас хорогдсон нь тогтоогдсон гэж ойлгогдож байна. Харин эцсийн хариуг яг ийм байдлаар буюу үнэн мөнөөр нь гаргах эсэх дээрээ холбогдох байгууллагууд хараахан санал нэгдээгүй байгаа бололтой байна. Ер нь бол эцсийн байдлаар нэгтгэсэн хариу Байгаль орчин ногоон хөгжлийн яамны зүгээс албан ёсоор гарна гэж байгаа. Хэрэв тэгээд тугалуудын үхэлд цацрагийн бохирдол буруугүй гэсэн хариу гарвал Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай Францын Арева компани хуйвалджээ гэж харахаас өөр аргагүй юм. Ер нь тэгээд ч Аревад Засгийн газартай хуйвалддаг туршлага бий юм билээ. Хоёр жилийн өмнө Япон улсад цунами болсны дараах өдрүүдэд Арева, ИДФ Энержи болон Тошиба компанийн охин компани Венстингхауз зэрэг цөмийн эрчим хүчний салбарт ашиг сонирхол бүхий компаниуд ослын тухай таагүй мэдээ шинээр АЦС барих төлөвлөгөөнд нь нөлөөлөхөөс сэрэмжилсэндээ ослын цар хүрээг аль болох дарж мэдээлэх тал дээр Японы засгийн газартай хуйвалдсан талаар Гвардиан сонинд бичсэн юм билээ.
Тэгэхээр манай Засгийн газар ийм том компанийн сүрд дарагдаад, тохиролцоод өнгөрөх вий гэх болгоомжлол яах аргагүй төрж байгаа юм.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 23 )
bYZARTAIN BE. maANI MONGOL MAL SURGIIN TUUHEND IIM BALIAR YUM BOLJ BANGUI. YANZ YANZAAR HORDSN MALIIN MAH UR HUUHDUUD MIN IDEJ OSOH YUM BN LDA.
Өндөр болох нууцыг бүх номын дэлгүүрүүдээс худалдан аваарай. Дэлгэрэнгүйг 88226272
m** emnelgiin laboratorid shudarga mongol irged baigaa gedegt naidaj baina shuu unen ugee heleerei ingej baij bid eh ornoo suiruulehgui avarna gedgiig sanaarai
Ene odoohomdoo ta**** medeelel ee
*****uud bitgii ingej mongol tumendee gai bolol do ugch chadahguin bol buu gai bol za yu luivarchdaaa
Арай ч дээ. Нутаг ороноо хордуулж байж шинэчлэх юм бол шинчилж хэрэггуй. Яршиг байдгаараа л байж байя. Битгий оролд ард биднийгээ
araichdee
ene zasag yu hiihiig haraya dahiid songuul uguh udur irne dee
ene yagaad bichsen coment tasarch garaad bnaa adminaa zasaa ch
buh shinjelgeeniih ni hariug barimtaar ****rd hahuuli avsan baga bolovch sejuur bv** etssiin hurtel ***lga odoo **dv** ahij hezee ch barij chadahgui minii eh oron delhiin hemjeenii luivarchidiin gar hul bolj bolohgui shuu ter ideh sonirholtoi bgaa hun bv** ene t**aar bod eh ornoo zaraad tanid hojih zuil bna uu ireeduid tanii ur huuhed yah ve odoo oloh mungu bol ideed l duusna harin ireeduid bidnii ur udam mongol geh ene zurgaan usgen doorh bidnii ur sad bodoh l heregtei
Уран олборлох үйл ажил**********г зогсоохыг ********даж байна.
Yaagaad comment taslaad bnaa.buruu um bicheeguil umsan