Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх газрын нөөцийг тогтооно

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх боломжтой газрын байршлын тухай, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний мэдээллийг хот  байгуулалтын нэгдсэн санд оруулах тухай, он дамжин хэрэгжиж байгаа болон 2013 онд шинээр хийгдэх авто замуудын зурваст орсон газрыг чөлөөлөх ажлын явцын тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх боломжтой газрын байршлын танилцуулгыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчлүүлж болно гэж заасан байдаг. Энэхүү хууль батлагдсанаас хойш нийслэлийн 48892,2 га газрыг иргэд хувьчлан авсан бол одоогоор нийслэлийн  нийт иргэдийн  92,4 хувь нь газраа өмчилж аваагүй байгаа. Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлөхдөө суурьшлыг тогтоох, нийслэлийн газрыг эзэнжүүлж, хамгаалах зорилгоор өмчлүүлэх бодлого баримтлана гэж Ерөнхий архитектор хэллээ.  Ерөнхий Архитекторын танилцуулж байгаагаар нийслэлд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх  43 байршил байгаа бөгөөд нийт 11982 га газрыг эзэмшүүлэх боломжтой юм байна. Ингэж газрыг өмчлөхдөө хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулан өмчлүүлсэн газрын ойролцоо сургууль, цэцэрлэг, эмнэлэг, барих цаашдаа дэд бүтэц холбох боломжтойгоор  хувиарлан үе шаттайгаар өмчлүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг даргын, Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, иргэнд гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх байршлыг тогтоохдоо газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсаныг тодрууллаа.
 
Улаанбаатар хоын ерөнхий архитектор, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, иргэнд гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчлүүлэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон Улаанбаатар хотын хөгжүүлэх ерөнхий төлөвлөөгтөй уялдуулж, эхний ээлжинд нягтрал  сайтай суурьшлын бүсүүдэд буюу гэр хорооллын газрыг өмчлүүлэхөөр төлөвлөсөн гэв.

Удирдлагын зөвлөлийн гишүүд эхлээд нийслэлийн хэмжээнд хичнээн га газрыг хэдэн иргэнд өмчлүүлэх боломжтой байгаа нөөцийг тогтоож тодорхой болгосны дараа  жил бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах хэлбэрээр иргэнд өмчлүүлэх нь илүү үр дүнтэй  гэсэн саналыг хэлж байлаа. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын танилцуулж байгаагаар одоогийн байдлаар 1 сая 133 700 иргэн хүн газраа өмчлөж аваагүй байгаа бөгөөд 60 орчим хувь нь хүүхэд байгаа юм байна. Харин Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Налайх, Багахангай, Багануур дүүрэгт газар өмчлүүлэх боломж байгаа учраас газраа өмчилж аваагүй иргэдэд нийслэлд газар өмчлөх боломж байгаа юм. Мөн иргэн зөвхөн нийслэлд биш хөдөө орон нутаг хуулиар хориглоогүй газрыг өмчлөх эрхтэй юм. Тиймээс энэ асуудлыг Удирдлагын зөвлөлийн гишүүд буцааж, эхний ээлжинд зөвхөн нийслэлд биш улсын хэмжээнд ямар байршилд хэдэн га газар өмчлүүлэх боломж байгааг дэлгэрэнгүй тогтоосны дараа дахин Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар яаралтай хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо. Удирдлагын зөвлөлийн хуралдаан Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний мэдээллийг хот байгуулалтын нэгдсэн санд оруулах тухай болон он дамжин хэрэгжиж байгаа болон 2013 онд шинээр хэрэгжих аво замын зурваст орсон газрыг чөлөөлөх ажлын явцын тухай асуудлаар үргэлжилж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
celenge(203.160.52.12) 2025 оны 03 сарын 13

bi 2008 onoos nished gazar nootsoioj n mongogvi bolood tanilgvi hynd olddogvi um bn jiriin ard tvmnee cnin setreseese demjeesei bile vvl darga maani ardyydad saihan aml**tyyd ogch rarsan bi olon onidyydtai orh molgoison ondor nastan emegtei ohidyyddaa gazraa omchlvvlj ogood nvd anina da nehel hatyytai hvn minii bitgi ydaan toglooroi gj hvseh bn

1  |  0
celenge(203.160.52.12) 2025 оны 03 сарын 13

bi 2008 onoos nished gazar nootsoioj n mongogvi bolood tanilgvi hynd olddogvi um bn jiriin ard tvmnee cnin setreseese demjeesei bile vvl darga maani ardyydad saihan aml**tyyd ogch rarsan bi olon onidyydtai orh molgoison ondor nastan emegtei ohidyyddaa gazraa omchlvvlj ogood nvd anina da nehel hatyytai hvn minii bitgi ydaan toglooroi gj hvseh bn

1  |  0
tsetseg(182.160.26.189) 2025 оны 03 сарын 13

gazraa hurdan avch hvvhdvvdee agaart bailgamaar baina erh darhtai baychuudiin avsan gazaraas jiriin irgend egeechee zunjingaa shoroond eveljingee utaand unendee hetsuu baina hurdan shiideech oron suutsand amidardag humuust 07 ga gazar hezee egch ehleh yum beee

1  |  0
ddd(49.0.201.33) 2025 оны 03 сарын 13

Зайл

1  |  0
ddd(49.0.201.33) 2025 оны 03 сарын 13

zail

1  |  0
ddd(49.0.201.33) 2025 оны 03 сарын 13

zail

1  |  0
Top