Анжелина Жоли шивээсээрээ охид,бүсгүйчүүдийг уруу татдаг

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

“Төрсөн байтлаа зурсан юм шиг” битүү шивээсээр гоёсон нэгэн Гиннесийн амжилтын номонд бүртгүүлчихсэн ярьдаг бас явдаг зураг болоод хээв нэг алхаж байдаг.

Хүний хүсэл зорилго өөр өөр хойно шивээс нь тухайн хүний үзэл бодол, хүсэл сонирхлын талбар болох нь бас бий.

Дээхэн үед дурласан охиныхоо болон нэрийнхээ эхний үсгийг хооронд нь нэмэх тэмдгээр холбоод тэнцүүлэн “ЯТОЛ” гэх юм уу эсвэл зүрх шивүүлсэн томоогүйхэн  нэгнийг эс тооцвол манайд шивээсийн урлаг төдийлэн хүчтэй хөгжөөгүй байжээ.

Гэхдээ 1970-аад  онд хязгаар нутагт чилийсэн 3 жил цэргийн алба хаасан нэгэн зураач найз маань надад нэг сонин түүх ярьсан юм.Хал цэрэг болсон жагсаалын дарга нь дүрслэх төгсөөд ирсэн хотын шинэ цэргийг дуудан сэмэрч хуучирсан  олон удаагийн шивэлтэнд  шүүрэн шанага шиг цоорхой болсон шивээсний “симпл””ийг дахин шинэчлэн сэргээхийг үүрэгдсэн гэдэг.Тэгэхээр бас энд тэнд уйдаж цөхөрсөн хилийн заставын дайчид хязгаар нутагт гарын дүйтэй нэгээрээ цоолброо сэмэртэл “ЯТОЛ”-дуулж байжээ.

Холливудын од Жонни Деппийн шивээснүүдийн талаар гэхэд десартаци бичиж болохоор баялаг намтар байдаг.

Эх нутаг, байгаль, дэлхийн ан амьтнаа хайрлах сэтгэлээр биен дээр ухуулгын зурагт хуудас шивүүлсэн залуугийн авхуулсан  гэрэл зураг нь гэхэд экологийн сэдвээр зарласан уралдаанд дээгүүр давхисан баримт бас байдаг.

Зүгээр гоёмсог хүзүүвч худалдаад аваад зүүчихийн оронд хүзүүвч шивүүлсэн үзэсгэлэнт бүсгүй бас бий.

Дандаа биен дээрээ  сийлүүлэх чамлалттай санагдсан залуу хэвлий хэсэгтэйгээ ижилхэн зохиомжоор шинэхэн “Ливайс” жийнсээ бас шивж гоёсон байна.

 Холливудын од Анжелина Жоли  үзэсгэлэнт сайхан биетэйн гадна содон зохиомжтой шивээсээрээ охид, бүсгүйчүүдийг багагүй уруу татдаг.

Түүний биеийг чимсэн 13-19 шивээсэн дотор бүх хүүхдүүдийнх нь төрсөн өдөр шивээстэй байдаг гэсэн.Жаахан наргиж хэлэхэд түүний  олон “салбарын” намтар цадигийг шивээсээр нь тайлан уншиж болох юм.

М.Мишээл

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top