Оюутнууд тэтгэлгийн мөнгөө даваа гарагт авч эхэлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

Сургалтын төрийн сан, арилжааны банкууд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурснаар оюутнууд удтал хүлээсэн тэтгэлгийн мөнгөө авах боломжтой боллоо. Энэхүү гэрээний дагуу урамшуулалт тэтгэлгийн дансаа нээлгэж, тооцоо хийсэн оюутнуудад ирэх даваа гаригаас эхлэн тэтгэлгээ авах боломжыг олгож буй юм байна. Өнгөрсөн жилийн хувьд үндэсний тэтгэлгийг 145389 оюутан авсан бол, урамшуулалт тэтгэлгийг нэмж 21014 суралцагч авчээ. Тэтгэлгийн мөнгөө нэхээд сургуулийнхаа удирдлагуудад гомдол гарган, хэвлэл мэдээллийнхэнд хүртэл хандаад байсан оюутнууд сая л нэг санаа нь амарч, хичээл сурлагадаа анхаарч эхэлсэн биз ээ.

Тэтгэлгийн мөнгийг сургуулиуд цаг хугацаанд нь олгоогүй тул Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр түр журам гаргаж энэ сараас эхлэн Сургалтын төрийн сангаас арилжааны банкуудаар дамжуулан оюутан бүрийн нэрийн дансанд үндэсний тэтгэлэг, урамшуулалт тэтгэлгийг хийж байхаар болсон нь энэ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uy(124.158.104.243) 2025 оны 03 сарын 13

izisiin 70 hezee orh be

1  |  0
Rd(202.126.89.246) 2025 оны 03 сарын 13

210 -r oroh ym bolowu yahin bol

1  |  0
Top