Ах дүү гурав “Мөнх хөх тэнгэр”-ээ танилцууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 15

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар өнөөдөр “Мөнх хөх тэнгэр” цомгоо хэвлэлийнхэнд танилцууллаа. “Мөнх хөх тэнгэр” цомогтоо тэд Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Б.Шарав, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа зэрэг монголын яруу найраг, хөгжмийн салбарын шилдэг уран бүтээлчидтэй хамтарсан бүтээлүүдээ багтаажээ.

Энэ ч утгаараа, “Iloft function house”-т болсон тус цомгийн нээлтэнд хамтран ажилласан хөгжмийн зохиолч, яруу найрагчид нь оролцож өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн юм. Дашрамд дуулгахад ах дүү гурвын хамтарсан цомгийн баяр болох “Андгай” тоглолт нь энэ сарын 18-нд буюу Цэргийн баярын өдөр  “Улаанбаатар” ресторанд болох юм байна. Баярын тоглолтонд ах дүү гурван дуучин маань цомогт орсон дуунуудаа хамтран дуулахаас гадна өөрсдийн хит дуунуудаа үзэгчиддээ хүргэх ажээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi baina(115.37.179.39) 2025 оны 03 сарын 13

odoo l ene gurawiig ah duu 3 gej medjiin

1  |  0
eserguu(211.36.138.224) 2025 оны 03 сарын 13

kkk taarsan 3 *****uud.

1  |  0
kk(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

ene gurviig odoo yu gj nerlmeer yumdee

1  |  0
har tamhi (211.36.138.224) 2025 оны 03 сарын 13

3 har tamhichin huuchin duugaa joohon huvirgaad mailna biz.kkkk

1  |  0
joker(202.70.41.154) 2025 оны 03 сарын 13

aimar ****na gj bodoj bna

1  |  0
Д****ай(115.187.90.3) 2025 оны 03 сарын 13

сайхан тоглолт болоосой

1  |  0
Top