Өчигдөр орой Москвагийн цагаар оройн 20 цагийн үед Самар хотын Кировын дүүргийн нэгэн цэнгээний газар баг зүүсэн 30 гаруй этгээд дайран орж орчин тойрныг түвээсэн байна.
Энэ талаар тус хотын ОХУ-ын ДЯЯ-ны удирдах газрын тэргүүн Сергей Гольдштейн “РИА-Новости” агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ.
Баг зүүсэн халдан довтлогчид цэнгээний газарт нэвтрэн эргэн тойрны тавилга мебель, тоног төхөөрөмжүүдийг эвдлэн сүйтгэсэн ч нэг ч үйлчүүлэгчдэд халдалгүй хэсэг хугацааны дараа гарч одсон байна.
Гэрчийн мэдээлснээр тэд хэд, хэдэн “Газель” маркийн машинуудаар хэргийн газраас дайжжээ.

Сэтгэгдэл ( 3 )
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээр худ****да****ж байна. Харилцах утас: 88226272
Mongol z**uus maani ene hyatad solongos zoogiin gazruudiig ingmeer yum baig**** dee teguul ted hashraad daijij magadguil yum.
mongol ym bhdaa gej bayarlasan chin