Муурнууд удахгүй жинхэнэ ”Маусаар” наадна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 16

Лос –Анжелесийн компьютерийн тоглоом, программ зохиогчдын дунд уламжлал ёсоор уралдаан зарлажээ.

Гэхдээ энэ удаа  гэрийн тэжээмэл амьтадын хоол, хүнс бэлтгэн нийлүүлдэг “Purina” компаний зүгээс нэгэн сонирхолтой номинацийг санаачлан оруулжээ.

Тэр нь гэрийн эрх танхил муужгай нарт зориулсан компьютерийн тоглоомын уралдаан юм.

Тэмцээнийг энэ сарын 23-24 –ний өдрүүдэд зохион явуулахаар товлоод байгаа бөгөөд “Муужгайн цахим наадгай”-н жинхэнэ ялагч 15000 доллар халааслах юм.

Өмнө нь амьтдад зориулсан “цахим наадгай”-г “ Friskies” компани зохион бүтээж байв.

Шүүгчдийн бүрэлдхүүнийг зохион байгуулагчид зарлахыг татгалзаад байгаа юм.

 М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top