Жинхэнэ “Бэтмен” гэмт этгээдийг илрүүлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 16

Саяхан Английн Брэдфорд хотын баруун Йоркширийн гүнгийн эзэмшил нутагт“Бэтмен” –ий хувцас өмссөн залуу ёстой кинонд гардаг шиг эрэн сурвалжлагдаж байсан онц ноцтой гэмт хэрэгтэнг илрүүлсэн гавьяат үйлс бүтээжээ.

“The Sun” сэтгүүлд өгүүлсэнээр луйвар дээрмийн сэдлээр ихээхэн хэмжээний хулгайн хэрэгт сэжиглэгдэж буй 27 настай Дэниэл Фрэйныг тэрээр цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Цагдаагийнхан гүнээ талархал илэрхийлэхийн сацуу  түүний аюулгүй байдалд  болгоомжлон дахин ийм дүрээр “шудрага үйлс”бүтээхгүй байхыг зөвлөжээ.

Жинхэнэ “Бэтмен”-ий нэр,хаягийг чандлан нууцлаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top