Жүжигчин Өөскө 1996 онд троллейбустай “танилцжээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 16

“ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал үзэгчдэд Өөскө нэрээрээ танигдсан гэвэл хэтрүүлсэн болохгүй биз. Монголын хүүхдийн ордны кино-драмын ангид суралцаж байхдаа “Алтан үеийнхэн шиг өөрийн нэрийг тамгалсан шилдэг жүжигчин болно” гэж хатуу шийдсэн мань эр Сүхбаатар аймгаараа овоглох дуртай. 1996 онд СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгч тэнцээд анх хотод ирсэн хөдөөний оюутан Өөскө энэ зургаа өөрийн фэйсбүүк хуудсандаа оруулж “Троллейбустай танилцсан минь” хэмээн нэрийджээ.

Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж, СУИС-ийг тойрсон цайны газруудаар зугаалах шиг болдог байсан түүнд оюутан цагийн онигоо их бий гэсэн шүү. “Улаан хацартай хөдөөний жаал хотод орж ирчихээд юугаа ч мэдэхгүй баахан будилж билээ. Дараа нь эхнэртэйгээ танилцаад хадмын босго алхсан өдрөө ч бас хөглөсөн. Миний амьдрал үргэлж л адал явдлаар дүүрэн өрнөж байдаг юм даа” хэмээн тэр хөгжилдсөн шүү. Ямар сайндаа л, СУИС-ын тайзны ярианы хичээлийн үеэр өөрийгөө товч танилцуулах даалгавар аваад “Ааскагийн Өөскө” гэж хэлээд онигоо болж байхав дээ. Найзуудынхаа дунд Өөскө, бүр зарим үед Сөөскө гэж дуудуулдаг мань эр гэртээ бол Өнөрөө нэрээрээ хүндлэгддэг гэсэн.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.87.6.136) 2025 оны 03 сарын 13

Buusku gedeg ene hun 1996 ond suraggui baijee.

1  |  0
бм(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

бөөскө биш үү

1  |  0
Top