“Universe best songs” наадмын шилдэг оролцогч гэдгээрээ олонд танигдсан Ч.Очгэрэлийг хүмүүс “Монголбанк”-ны экс ерөнхийлөгч О.Чулуунбатын бэр гэдгээр нь илүүтэй мэдэх болж. Нэр хүндтэй, чинээлэг эрхмийн хүү Ч.Бөрдөнбаттай ханилж, хоёр хөөрхөн хүүхдийн ээж болсон энэ бүсгүй “Мартагдашгүй намар-II” кинонд дүр бүтээж амжсан адтай нэгэн. Хэдийгээр тайзан дээр загвар өмсч байгаагүй ч “Эра”, “Монгол модель” агентлагт суралцсан тэрбээр фото моделийн тэмцээнд хүртэл оролцож байсан гэдэг.
“Эмэгтэй хүн ямар ч үед гоё харагдах ёстой” гэж ярьдаг Ч.Очгэрэл сүүлийн үед хагас нүцгэн зургаа авахуулах хоббитой болсон аж. Эрчүүдийн анхаарлыг татсан түүний элдэв янзын зургууд хэвлэлийн хуудсыг чимж, сэтгүүлийн нүүрэнд заларсан нь О.Чулуунбатыг багагүй бухимдуулсан гэдэг шүү. Тэгвэл байсхийгээд л нүцгэлчих гээд байдаг дэггүй бэр нь саяхан нэгэн фитнесс клубын сурталчилгаанд тоглосон нь олны хүртээл боллоо. Харин хөөрхөн царай, сайхан бие галбираа нууцлаг атлаа эротик байдлаар харуулсан Ч.Очгэрэлийн энэхүү сурталчилгааг хадам нь хэрхэн хүлээж авсан бол...
Р.Есүй

Сэтгэгдэл ( 8 )
hadam aavigaa uduud bgaan boluuu haha
Зүгээр л авсан зураг байна ш дээ. Худлаа гарчиг тавих юмаа.
ene odoo sensaats uu bichix umaa olovoo
Tegeed ter reklam chine hna bn ***l hudlaa yum bichehiin yadagiin er ni iiim maanag yum bich bhaa bolimoor yumaa
Чука ч өөрөө бас дар****ттай гэсэн шүү
Гоё л байсан ш дээ атаархаад бгаа юм уу сэтгүүлч фисда өөрөө чадахгүй байж
hudlaa buu bich