Астраханд хүмүүсийг барьцаалсан этгээд баривчлагдав

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 16

Астраханий  Кировын районы  загас агнуурын  коллежид 4 хүн барьцаалсан одоо 25 настай  Александр Купцов гэгч этгээд баривчлагдлаа.

Урьд нь ял шийтгэгдэж байсан тодорхой ажил, хаяггүй тэрээр өнгөрөгч пүрэв гаригт Кировын районы коллежид пистолет буу , дэлбэлэгчтэй  нэвтрэн орж тус сургуулийн багш ,хамгаалтын албаны ажилтан болон  насанд хүрээгүй 2 оюутан бүсгүйг зэвсгээр сүрдүүлэн барьцаалсан билээ.

Александр Купцов өөрийн ээлж дараалсан шаардлага хэлцлийн дагуу барьцаалагчдыг сулласан байна.

Шуурхай албаны өндөржүүлсэн багийханд баригдах үедээ  тэрээр өөрийн өмнө нь үерхэж байсан гэх 17 настай  барьцаалагдсан сурагч охины хамт баригджээ.Хэрэг гарсан учир шалтгаан тодорхойгүй ч найз бүсгүй  Наталья Шевелева нь үерхлээ үргэлжлүүлэхээ  татгалзсанаас сэжигтэн бусдын хамт барьцаалсан байж болох таамаглал байгаа юм.

Гэмт этгээдэд хэргийн  газар нэгжлэг хийхэд буу болон дэлбэлэгч нь жинхэнэ биш байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lady gaga(202.21.105.245) 2025 оны 03 сарын 13

Muu orchuu**** boljee

1  |  0
Top