Шри-Ланкийн нисэх онгоцны төв буудлаас бурхан багшийн шивээс хийлгэсэн Английн иргэнийг хилээр нэвтрүүлэлгүй саатуулсан байна.
Бурханы үнэн сүжигт энэ ард түмэн үндэсний шашины ёс зүйд хүндэтгэлгүй хандлаа гэсэн үндэслэлээр тус улсад зорчихыг хоригложээ.
Хэдийгээр хилийн шалган өнгөрүүлэх алба англи эрийг нэвтрүүлсэн ч үнэн сүжигтнүүд түүний амь насанд заналхийхийг түшмэлүүд тайлбарласан байна.
Шри-Ланкад буддын шашны зан үйлийг зөрчихийг хатуу цээрлэдэг байна.
Өнгөрсөн жил гэхэд францын 3 жуулчин бурхан багшийн сэрэг дүрийг үнсэж байгаад гэрэл зургаа татуулсаны төлөө өргөст торны цаана сууж байжээ.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )