Монголын үндэсний beatbox холбооны тэргүүн Б.Нарандэлгэр жинхэнэ нэрээ Ray болгон “өөрчилсөн” залуу. Сонирхогчийн түвшинд байсан урлагийн нэгэн төрлийг хөгжүүлэх гэж багагүй хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг заваа зориулж ирснээрээ бахархдаг тэрбээр урьд нь “UBS” телевизийн хөтлөгч бүсгүйтэй үерхэж байсан гэдэг. Гэвч үл ойлголцлоос болоод хоёр тийш болсны дараа beatbox Ray хэсэг хугацаанд ганцаараа байхыг эрхэмлэжээ. Хөгжмийн наадамд дуучин С.Сэрчмаатай хамт очсон даруйдаа нэр холбогдсон түүнд даруухан, хөдөлмөрч бүсгүй таалагддаг гэсэн.
Дунд сургуулийн сурагч байхаасаа эхлэн кино гарган, зайрмаг худалдах зэрэг ажил хийж, мөнгөний үнэ цэнийг эрт мэдэрсэн гэх тэрбээр үрэлгэн занд туйлын дургүй. Хуримтлуулсан мөнгөөрөө уран бүтээл хийж, арлын оронд суралцах боломжтой болсноо илэн далангүй хуучилдаг Ray өнгөрсөн жил жинхэнэ хайраа олсон гэдэг. Өөрөөсөө нэлээд хэдэн насаар эгч, боловсролтой бүсгүйг сонгосон түүнд ойрын хугацаанд гэр бүлийн амьдрал зохиох төлөвлөгөө бий гэнэ. “Амьдрал намайг яаруулаад байна. Чадварлаг боловсон хүчин болоод эх орондоо очно. Өндөр цалинтай, нэр хүндтэй сайхан ажил зөндөө байна. Тэр бүгдээс сонгож, хэн болохоо харуулах нь чухал. Хажуугаар нь дэргэдээ түших ханьтай болох хэрэгтэй. Хүн амьдралын аз жаргалыг мэдэрч, хийж бүтээх урам зориг, эрч хүчийг гэр бүлээсээ л олж авдаг шүү дээ” гэж ярьсан Ray нууцхан хайраа ихэд нандигнаж буй юм билээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 1 )
Ene ter muuhai buu huhen.......teneg yumnuud niileed hirvoogoos zailaasaa......