Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн дуучин Ж.Одмаа урлагт 30 гаруй жил зүтгэсэн нэгэн. Олонд танигдсан шилдэг уран бүтээлүүдээрээ овоглож явдаг гавьяат маань шагнал урамшуулалд тэгтлээ их дурладаггүй гэдгээ ч үргэлж ярьдаг. Ямар сайндаа л, гавьяат цол олгох тодорхойлолт нь таван удаа буцаагдаж байхад сэтгэлээр уналгүй, уран бүтээлээ анхаарсаар ирсэн гэж найз нөхөд нь дурсаж суухав. “Одоо их чөлөөтэй болжээ. Гавьяатыг зургаан удаа тодорхойлуулж байж авсан. Хийсэн зүйл минь болоогүй юм байлгүй гээд л уран бүтээлээ үргэлжлүүлж явсан даа. Урлагийн тайзнаа 31 жил дуулж байж гавьяатын тэмдэг зүүлээ. Ард түмэн минь үнэлсэн л бол өгдөг юм байна лээ” хэмээн ярьсан тэрбээр хүүхдүүдээ ч мөн урлагийн хүн болгох сонирхолтой аж.
Охин нь цэргийн хүн болсон тул хүүгээ “Заавал урлагийн хүн болгоно” гээд УГЗ Б.Мөнхдоржийн шавь болгосон гэдэг. Харин одоо зээ охиноо ч мөн адил урлагийн хүн болгохоор бэлтгэж буй тэрбээр гадаадад эмчилгээ хийлгэхээр төлөвлөж суусан. Учир нь, сүүлийн хэдэн жил өвдсөн хөлөө гадаадад эмчлүүлэх шаардлага гарсан аж. Харин уран бүтээлээрээ холбогдож, өнөөг хүртэл хамт зүтгэсэн чуулгынхан нь түүний эмчилгээний төлбөрт нэмэрлэх үүднээс “Захгүй хөх тэнгэрийн дор” нэртэй хандивын тоглолт хүртэл хийсэн байна. “Санаж явах ижий” хэмээх сайхан дуугаараа сонсогч түмнээ уяраасан гавьяат жүжигчиндээ сэтгэлийн дэм хайрлаж, хурдан эдгэрэхийг хүссэн олны хайр хүндэтгэл их байгаа биз ээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 5 )
Yaya egee bayar xurgii
ингэж хөлсөө урсгаж байж авъяасаар зодож байж авдаг цолыг одоо ч ********ан хүн худлаа инээлгэсэн болон хэдэн дуу дуулаахчаа аядаад авдаг болсон нь даанч харамсмаар.Ядаж дурсан ярих нэг ч дүр театр кинонд бүтээгээгүй юмнууд гавъяат аваад байдаг нь буруу л даа.Гавъяат гэдэг ****дар хүндийг авах өчнөөн сайхан уран бүтээлчид аваагүй л байхгүй.Тунг****а
хүүе ганц шүтээн дуучин минь өвдчихөө юу? хаана яаж хандив өгч байгаа юм бол оо.
Ийм хүнийг л жинхэнэ гавьяат гэнэ дээ Амжилт...