Даадай мөнгөн тэмдэгт цуглуулах дуртай

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 18

Рок хамтлаг, дуучид гэхээр л гинж, төмрөөр гоёсон савхин хүрэмтэй залуусаар төсөөлдөг байсан ойлголт хэдийнэ хоцрогдсон. Энгийн майк, жийнсэн өмд, кетээр ижилссэн рокерууд болзоондоо хоцрохыг уриалж, нууцхан сэтгэлийн шаналангаа хэрхэн ойлгуулахыг дуугаараа илэрхийлж чадсан нь “Fire” юм. Тэгвэл тус хамтлагийн дуучин Даадай бусад рокеруудыг бодвол, элдэв гоёл зүүсгэл сонирхдоггүй тун ч даруухан нэгэн гэх. Бүр хүйсээ цоолуулахаас хүртэл үхтэлээ айдаг учраас төмөр эдлэл хэрэглэдэггүй аж.


Харин түүний сонирхлыг мөнгөний цуглуулга нь татдаг бололтой. Тэртээх хувьсгалын жилүүдэд үнэд орж байсан мөнгөн тэмдэгт дуучин залуугийн цуглуулгыг өнгөлдөг бөгөөд хамгийн үнэтэй нь гэсэн. Өнгө загвар, хэмжээ, цаасны материал гэх мэтээр тус бүртээ өөр өөрийн гэсэн онцлогтой, түүхийн дурсгал болсон энэхүү цуглуулгаа Даадай төмөр гоёлоос илүүд үздэг нь ч аргагүй биз. Гэхдээ мань эр цуглуулгаа арвижуулах гээд нэг их зүтгээд байдаггүй юм билээ. Эз нь таарвал энд тэндхийн тоглолт, шоунд оролцож явахдаа л хобби нэгтэй хүмүүсээс хуучны мөнгөн тэмдэгт авч, илүү дутуугаа нөхдөг ажээ.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top