Ардын дууны хөгжмийг орчин үеийн хэмнэлтэй хослуулан тоглодог “Шанз-3” хамтлаг нэлээд эрч хүчтэй яваа. Харин тэднийг гарч ирэхээс өмнө байгуулагдсан гэх “Glissando” хамтлагийг хүмүүс төдийлөн мэддэггүй юм билээ. ҮДБЭЧ-аас эхтэй энэхүү хамтлаг Ихбаяр, Алтанцэцэг, Шинэхүү, Отгонжаргал гэх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй аж. Шанз хөгжмийн гайхамшгийг орчин цагийн хэмнэлээр илэрхийлж, олонд хүргэх тал дээр санаа нэгдэж буй тэдний өрсөлдөгч бол “Шанз-3” хамтлаг гэдэг нь тодорхой. Энэ тухайгаа илэн далангүй ярьсан “Glissando” хамтлагийн бүсгүйчүүд “Орчин үеийн хөгжим, хөг хэмнэл байтугай нийгэмд буй бүхий л зүйл өөрчлөгдөн хувьсаж байна шүү дээ. Тиймээс тэд шинэ санаа, шинэлэг хэлбэр гаргаж ирэхийг зорьж байгаа.
Хэдийгээр шанз хөгжмийн төрлийг хөгжүүлэхийн төлөө явж буй нэгэн зорилготой ч гэлээ, “Шанз-3” хамтлаг бидний хувьд бол өрсөлдөгч. Уран бүтээлийн талбарт өрсөлдөгч байна гэдэг маш сайн хэрэг. Бидний уран бүтээлд маш их нөлөөтэй шүү дээ” хэмээн тодорхойлжээ. Ийн тэр бүр олны өмнө харагдаад байдаггүй нууц өрсөлдөгчөө “Шанз-3” хэрхэн судалсан юм бол доо. Хэд хэдэн бүтээлээ дүрсжүүлэн амжилттай явж буй “Glissando” хамтлагийн гишүүд “Бидний ихэнх нь хөгжимчин нөхөртэй. Арын фронтын туслагч болсон эр нөхрүүд маань манай галзуу улаан фэнүүд л гэсэн үг” гэж сурталчилсан байна лээ.
Р.Есүй
Сэтгэгдэл ( 1 )
Paah yag Yashka nar shig yamar muuhai huvzasladag yum be????