МЗХ-ноос санаачлан эхлүүлсэн “Паркаа аваръя” хөдөлгөөн сүүлийн үед эрс идэвхжиж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ асуудлыг хөндсөн цуврал нийтлэл, нэвтрүүлэг цөөнгүй гарах болсон. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө “Гранд” сэтгүүлээс санаачлан зохион байгуулдаг “Grand people-2012” ёслолын арга хэмжээ болсон бөгөөд энэ үеэр Нийгэм соёлын салбарын “Grand man” номинацид МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат олон нийтийн санал асуулгаар шалгарчээ.
Түүнийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн МЗХ-ны үйл ажиллагааг сэргээсэн, мөн хүүхэд залуучуудад зориулсан барилга байгууламжуудыг эргүүлэн ашиглуулах асуудлыг хөндөж, хүүхдийн паркийн газрын асуудлыг олны анхааралд оруулж, нааштай шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байгааг нь үнэлж энэхүү номинацид дэвшүүлсэн юм байна.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )